Филлиппин улсын тухай:

Байгалийн үзэсгэлэнг биширч, далайн эрэг дээр алжаалаа тайлангаа англи хэлээ сайжруулах боломжтой улс бол Филиппин юм. Филиппин улс Англи хэлийг хоёр дахь үндсэн хэлээрээ сонгосон тул хүн ам ихэнх нь англиар ярьдаг нь бусад улс орноос илүү хямдаар англи хэлийг орчинд нь сурах боломжийг олгодог. Жил ирэх тусам олон улс орны сурагчид Филиппин улсыг зорьж англи хэл сурах нь нэмэгдсээр байна.
Филиппинд сурах шалтгаанууд

Спарта арга:
Англи хэл богино хугацаанд үр дүнтэй сурах арга бөгөөд, Филиппиний сургуулиудад ихэнхдээ хэрэглэгддэг арга барил. Өндөр ачаалалтай, хатуу цагийн хуваарийн дагуу хичээлдэг ба 8-10 цагийн хичээл үздэг, ганцаарчилсан хичээл орох нь их байдаг.

Каллан арга:
Каллан арга нь англи хэлний сурах хурдыг хурдасгаж, хэлний хэв маягийг ойлгоход зориулсан өвөрмөц сургалтын арга юм. 50 жилийн өмнө Лондон хотоос гаралтай энэ арга барил нь одоо дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ арга нь хурдан асуулт, хурдан хариулт, зөв зааварчилгаа өгсөн хариултуудаас бүрддэг.
Визгүй зорчих боломжтой
Гадаадад суралцахад виз гаргах гэж цаг хугацаа алддаг бол Монгол улсын иргэд Филиппин улс руу 30 хоног визгүй зорчих эрхтэй. Сургуульд очсоны дараа визээ сунгуулах боломжтой тул хүссэн үедээ явах боломжтой.
Аялал, жуулчлал
Филиппин улс 7,641 арлуудтай тул аялангаа англи хэлээ сайжруулах боломжтой улс орны нэг. Мөн байгалийн төгс үзэмж бүрдсэн цагаан элс болон тунгалаг далайгаараа алдартай. Филиппинд байгаа ихэнх сургуулиуд сургалтын хөтөлбөрийнхөө нэг хэсэг болгон амралтын өдрүүдээр аялах боломж олгодог. Ингэснээр сурагчид суралцангаа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.
Хийх боломжтой зүйлс: