Агуулга:
01. QQ English TOEIC
02. QQ English Бизнес англи хэл
03. QQ English Энгийн англи хэл
04. QQ English IELTS
QQ English TOEIC
TOEIC-т бэлдэж байгаа сурагчдад зориулсан тусгай сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулдаг. Мэргэшсэн багш нараар 8 цагийн хичээл орно. Каллан ангиар хичээл сонгох боломжтой. Долоо хоног бүр шалгалт авна.
Тойм |
Үргэлжлэх хугацаа |
Сургалтын хөтөлбөр |
– Ганцаарчилсан хичээл (6 цаг) – Бүлгийн хичээл (2 цаг) – Ангийн хичээл (2 цаг) |
1-48 долоо хоног үргэлжилнэ |
– TOEIC шалгалт давтах – TOEIC ярианы шалгалт – TOEIC үгсийн сангийн шалгалт – Ангийн сонсгол – Ангийн уншлага – Каллан анги |
Тайлбар
Каллан арга
Каллан арга нь англи хэлний бусад суралцах аргуудаас илүү үр дүнтэй аргад тооцогддог бөгөөд харилцан ярианд тулгуурласан арга юм. QQ English нь Каллан аргаар хичээл орох туршлагатай.
QQ English Бизнес англи хэл
Энэ сургалт нь яриа болон бичгийн бизнесийн харилцааны ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй англи хэлийг хоёр дахь хэлээр суралцаж байгаа сурагч нарт зориулсан.
Энэ сургалтаар бизнесийн орчинд хэрэглэгддэг үгсийн сантай танилцаж, бизнесийн ёс зүй болон захидлын харилцааны талаар нарийн судлах болно.
Бизнесийн англи хэлийг товч танилцуулах нь
Хэрэв та бизнес эрхэлдэг бол энэ сургалт таны англи хэлээр харилцах чадварыг сайжруулж бизнесийг тань хүрээллийг тэлэхэд туслах болно. Хэрэв та бизнесийн ангийн оюутан бол бизнесийн харилцааны чадварыг тань хөгжүүлж, бизнесийн ертөнцөд амжилт олоход тань түлхэц үзүүлнэ. Энэ сургалтанд суусан хэн ч англиар чөлөөтэй ярьж, өөртөө итгэлтэй карьераа өсгөх боломжтой болно.
Хичээлийн хөтөлбөрөөс онцлох нь
– Бизнесийн орчинд тохирох үг хэллэг заана.
– Сурагчийг бизнесийн тодорхой асуудалд оруулж, хэрхэн асуудлыг шийдэх тухай ажиллана.
– Өөрсдийгөө илэрхийлэх үед илүү мэргэжлийн сонсогдох үг хэллэг заана.
QQ English Энгийн англи хэл
Энэ сургалт нь англи хэлний уншлага, бичиг, сонсгол, яриа гэсэн дөрвөн чадварыг нэгэн зэрэг жигд сайжруулахыг зорьдог бөгөөд дүрмийн хичээлийг ганцаарчилж заана.
Англи хэлний яриа, үгсийн дараалал, өгүүлбэрт үгсийн дарааллыг зөв байрлуулах, энгийн болон үргэлжилсэн үйл үгийн хэлбэрүүдийг заана. Сурагчид сонсгол болон уншлага дээрээ Англи хэлний дүрмийн хэлбэрүүдийг ялгаж сурснаар яриа болон бичиг дээрээ ашиглаж хэвшүүлдэг.
Ганцаарчилсан сургалтад заадаг материал нь сонсгол, үйл үгийн хэрэглээ болон дүрмийн хичээлийг англи хэлний ярианд холбож заадаг. Энэ материал нь нэгээс тав хүртэлх шаттай, дотроо 25 хэсэгтэй. Тавдугаар шатанд ахлах сургуулийн төгсөхөд шаардлагатай бүх дүрмийн мэдлэгийг багтаасан, унших, бичих, сонсох болон ярих чадварыг тэнцвэртэй сайжруулж Англи хэлийг цаашид судлах суурийг тавьж өгдөг.
QQ English IELTS
Өдрийн 8 цагийн сургалттай. Англи хэлний ерөнхий мэдлэгийг дээшлүүлэхээс гадна, IELTS-д зориулж яриа болон бичгийн чадварыг сайжруулна. IELTS-ийн хүссэн оноонд хүргэхийн тулд суралцагч болгонд тохирсон суралцах төлөвлөгөө гаргаж өгдөг. Ганцаарчилсан сургалт болон ангийн сургалтаар Сонсох, Унших, Бичих, болон Ярианы ангиуд орж нэмэлтээр үгсийн сан болон, ярианы чадварын хичээл ордог.
Тойм | Үргэлжлэх хугацаа | Сургалтын хөтөлбөр |
– IELTS-ийн анги (4 цаг) – IELTS шалгалт өгөх ур чадварын анги (2 цаг) – Ярианы анги (1 цаг) – Каллан анги (1 цаг) |
1-48 долоо хоног үргэлжилнэ |
– IELTS ярианы анги – IELTS дээр хэрэглэгддэг хэлц үг (үгийн сан болон яриа) – IELTS-ийн шалгалтад бэлтгэх (IELTS 4 шатны дасгал ажил) – IELTS-ийн шалгалтад бэлтгэх 2 (IELTS 4 шатны дасгал ажил) – Хэлц үг – Каллан анги – Ярианы анги |
Каллан арга
Каллан арга нь англи хэлний бусад суралцах аргуудаас илүү үр дүнтэй аргад тооцогддог бөгөөд харилцан ярианд тулгуурласан арга юм. QQ English нь Каллан аргаар хичээл орох туршлагатай.
IELTS-ийн туршилтын шалгалт
Суралцагчдаа IELTS-ийн шалгалтад бэлдэхийн тулд сонсгол, уншлага, бичиг болон ярианы IELTS-ийн туршилтын шалгалтуудыг авдаг. Ингэснээр суралцагчид онол, практик чадвар болон цагийн хуваарилалт хийж сурдаг. Мөн сургалтын төлөвлөгөө дээр мэргэжилтнүүд зөвлөгөө өгдөг.