СУРГУУЛЫН ТУХАЙ

Тус сургууль нь англи хэлийг хоёр дахь хэлээр сонгон суралцахад туслах зорилготой. Сургалтын хөтөлбөр бүгд сурагч төвтэй ба суралцагчид бие даан суралцаж, богино хугацаанд ихийг сурах боломжийг гаргаж өгсөн. Тус сургууль нь нийт 4 салбартай бөгөөд Филиппинийн Багуио хотод 3 салбартай бөгөөд нэг нь Себү хотын Мактан арал дээр байрладаг. 2002 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. 4 салбарууд нь:
Cafe Campus – Багуио хотод байрлалтай

Sparta Campus – Багуио хотод байрлалтай

City Campus – Багуио хотод байрлалтай

B’Cebu – Себү хотод байрладаг.

Салбар тус бүр нь өөрсдийн гэсэн онцлоготой.
B’Cebu тухай

Тус салбар нь 2023 онд нээгдсэн шинэ салбар бөгөөд Себү хотын Мактан арал дээр байрладаг. Хотын хөл хөдөлгөөнөөс хол, чимээ шуугиан багатай хэсэгт байрладаг. Бүх хүмүүс англиар ярих дүрэмтэй бөгөөд хичээлээс гадуур хөтөлбөрт хүртэл англиар ярих шаардлага тавина. Тус сургууль нь дотроо хүүхэд харах цэцэрлэг, тоглоомын талбай, усан сан, биеийн тамирын заал, хоолны танхим гэх мэт суралцагчдын тав тухыг хангасан томоохон байгууламжтай.
ДОТУУР БАЙР
Дотуур байр нь олон улсын шаардлагыг хангасан тохь тухтай бөгөөд 4 сонголттой. Үүнд: ганц ортой өрөө, хоёр ортой өрөө, хоёр ортой болон зочны өрөөтэй, дөрвөн ортой өрөө тус тус орно.

ОРЧИН
Себү хотын Мактан арал дээр байрладаг бөгөөд онгоцны буудалтайгаа ойрхон, аялал зугаалгын төвд байрлалтай. Мөн сургуулийн эргэн тойронд том 4 худалдааны төвтэй, 4 цэцэрлэгт хүрээлэнтэй, 5 амралтын төвүүдтэй бөгөөд амралтын өдрүүдээр хийх үйл ажиллагаа ихтэй байдаг.
СУРАЛЦАХ АНГИУД

Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл авах…