Сургуулийн тухай
Галерей
Дотуур байр
СУРГУУЛИЙН ОРЧИН
СУРАЛЦАХ АНГИУД
СУРГУУЛЫН ТУХАЙ
CIP англи хэлний академи нь унаган англи хэлтэй багш нараар ганцаарчилсан хичээл ордгоороо Филиппиний бусад хэлний сургуулиудаас ялгардаг. Тухайн сургууль нь Анжелес хотод байрладаг бөгөөд аялал жуулчлалын бүсээс хол чимээ шуугиан багатай, хамгаалалт маш сайн хангагдсан Карменвилл хэмээх орон сууцны хороололд байрладаг. 140 сурагчдыг зэрэг хүлээн авах чадалтай. Дотуур байр нь мөн нийт 3 барилгатай, усан сантай, IELTS, TOEIC болон TOEFL-ийн шатны бүх төрлийн сургалтыг явуулдаг.
Хичээлийн хөтөлбөр:
Төрлөх хэлээрээ ярьж байгаа мэт англи хэлийг сурахад тань унаган англи хэлтэй багш нар сонсох, бичих, ярих чадваруудыг ганцаарчилсан сургалтаар хүн бүртэй тулж ажиллах болно. 50 минут хичээллээд 10 минут амрах зарчмаар хичээл орох бөгөөд энэ арга нь уламжлалт 45 минут хичээллээд 5 минут амрах хуваариас илүү үр дүнтэй нь тогтоогдсон.
Цэвэр орчин:
CIP нь 2022 онд шинэ засвар хийсэн бөгөөд суралцагчид таатай, цэвэрхэн орчинд суралцах болно. Далай эрэг, худалдааны төвтэй ойр байрлалтай тул амралтын өдрүүдийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.
ГАЛЕРЕЙ
СУРГУУЛИЙН ОРЧИН
Та нэг барилгаас нөгөө барилга руу өдөр бүр алхаж цэвэр агаар амьсгалж, нарны гэрэл мэдрэх боломжтой. Хичээлийн бус цагаар та ангийн найзууд болон багш нартайгаа амралтын өрөөнд цагийг хамт өнгөрөөх боломжтой.
- Амралтын өрөө болон хоолны танхим
- Биеийн тамирын заал: сагсан бөмбөг, бадминтон, гүйлтийн зам
- Усан сан
- Сурагчийн хоол хийх өрөө
- Сурагчдад туслах төв: дотуур байрны менежмент, харуул хамгаалалт, цэвэрлэгээ гэх мэт.
ДОТУУР БАЙР
Өрөөний сонголтын хувьд тохилог, цэвэрхэн 1-6 өрөөний сонголттой тул та өөрт тохирсон өрөөний сонголт хийх боломжтой. Мөн суралцагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх биеийн тамирын заал, сагсан бөмбөг, бадминтоны талбай, гүйлтийн зам, усан сантай.
Дотуур байр нь сургууль руу 1-3 минут алхах зайд байрладаг. Нийт 3 байр байдаг бөгөөд голдоо усан сантай. Өрөө болгон хөргөгч, агааржуулагч, сэнс, шүүгээ, ширээ, ширээний гэрэл, тавиур, гутлын тавиур, ариун цэврийн өрөөтэй. Мөн интернэт холболттой, камертай, хувцас угаах өрөө болон тамхи татах өрөөтэй. Доорх өрөөний сонголтуудтай:
- Нэг ортой
- Хоёр ортой
- Гурван ортой
СУРАЛЦАХ АНГИУД
