Сургуулийн тухай
Галерей
Дотуур байр
СУРГУУЛИЙН ОРЧИН
СУРАЛЦАХ АНГИУД
СУРГУУЛЫН ТУХАЙ
QQ English англи хэлний сургууль нь 2009 онд Япон улсын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Филиппиний томоохон Англи хэлний сургууль. Тухайн сургууль нь Сэбү хотод бизнесийн дүүрэг дахь IT Park, далайн эрэг дээрх Sea Front Campus гэсэн хоёр кампустай. IT Park-ийн салбар нь Сэбү хотын бизнесийн дүүрэгт байрлах бөгөөд гадаадын олон компаниуд байрласан эдийн засгийн бүсийн төвд байрладаг. Сургууль нь байрладаг байрныхаа 7-9 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийт 300 сурагчийг хүлээн авах хүчин чадалтай. Тухайн барилгат 24 цагийн харуул хамгаалалт гарч, ирсэн хүмүүсийн бичиг баримт, эд зүйлийг шалгаж нэвтрүүлдэг.
Хичээллэх нөхцөл:
Сургалтын өрөө болгонд оюутан бүрт багшид тус тусад нь компьютер байршуулсан. Хичээл зааж байх үед сурагчид интернет орж хэрэгтэй мэдээллээ авах боломжтой.
Каллан арга:
Каллан арга нь англи хэлний бусад суралцах аргуудаас илүү үр дүнтэй аргад тооцогддог бөгөөд харилцан ярианд тулгуурласан арга юм. QQ English нь Каллан аргаар хичээл орох туршлагатай.
Филиппиний хамгийн том хэлний сургууль:
QQ English нь 30 гаруй улс орноос суралцагчдыг хүлээн авдаг бөгөөд 300 хүртэлх хүмүүсийг хүлээж авах хүчин чадалтай сургууль юм. Олон улсын найз нөхөдтэй болж хүрээллээ тэлж, шинэ соёлд суралцах боломжийг битгий алдаарай.
Хоол:
Өдрийн 3 удаа олон үндэстний амтат хоолоор үйлчилнэ. Сурагчдынхаа чанартай хоолонд анхаарч, өдөрт өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол өгдөг. Олон үндэстний сурагчид сурч байгаа тул Япон, Солонгос, Хятад хоолоор үйлчилдэг бөгөөд Филиппин үндэстний хоолыг ч мөн адил амтлах боломжтой.
ГАЛЕРЕЙ
СУРГУУЛИЙН ОРЧИН
Хотын төвийн А зэрэглэлийн бизнесийн дүүрэгт байрладаг, сургуулийн байрны 1 давхарт 24 цагийн кафе, эмийн сан, АТМ байрлалтай тул бороотой үед гарах шаардлагагүй.
IT Park нь эдийн засгийн гол бүсэд байрладаг бөгөөд 2019 онд нээлтээ хийсэн Аяала Малл худалдааны төвийн хажууд байрладаг. Энэ худалдааны төвөөс та өдөр тутамдаа хэрэгтэй зүйлсийг авах боломжтой бөгөөд ресторан, кафе, хувцасны дэлгүүр, цахилгаан бараа, тоглоомын газар болон кино театраар үйлчлүүлэх боломжтой.
ДОТУУР БАЙР
Тус дотуур байр нь 2022 онд ашиглалтад орсон шинэ байр. Капсул зочид буудлын шиг загвартай. Нойлын өрөө, угаалгын өрөө болон хичээлээ давтах өрөө бүгд хүйсээрээ салж орно. Сургуулийн ойролцоо байрлалтай тул өрөөндөө хичээлийн завсарлагаагаар амрах боломжтой.
СУРАЛЦАХ АНГИУД
