Агуулга:
01. Онлайнаар сурах боломжтой сургалтууд
02. Хүүхдийн анги
03. Оройн англи хэлний анги
04. Кембрижийн англи хэлний шалгалтад бэлдэх
05. Ерөнхий англи хэлний анги
06. Ганцаарчилсан сургалт
07. IELTS сургалт
08. Бямба гарагийн анги
09. Бизнесийн англи хэл
Speak Up London: Онлайнаар сурах боломжтой сургалтууд
Бизнесийн англи хэл
Та өөрийнхөө гэрээс англи хэлний чадвараа сайжруулахыг хүсэж байгаа бол тус ангид суугаарай. Энэ сургалт таныг англи хэлээр ярихад өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Мөн олон улсын хэмжээнд харилцах өндөр харилцааны ур чадварыг эзэмшинэ. Та доорх чадваруудаас эзэмших боломжтой:
- Уулзалт, хэлэлцээ, болон хэлэлцүүлгийн чадварууд
- Утас болон онлайн ярианы чадварууд
- Бизнес сүлжээ болон харилцааны чадварууд
- Танилцуулга хийх болон үндсэн илтгэл тавих чадвар
- Бизнесийн харилцаа
Ерөнхий англи хэлний анги
Та гэрийнхээ тав тухтай орчинд байхдаа англи хэлний ерөнхий түвшнийг сайжруулах боломжтой. Энэ ангид сууснаар та англи хэлний харилцааны чадвараа сайжруулж яриа болон сонсголоо сайжруулна. Мөн та:
- Төрлөх хэлээрээ ярьж байгаа мэт ярих
- Унаган англи хэлтэй хүн шиг аялгаа сайжруулах
- Олон аялаг дээр сонсголын дасгал хийнэ
- Өдөр тутам ашиглагдах үгсийн сан сурна
Та доорх ангиудаас сонголтоо хийж сурах боломжтой.
– Онлайн доод шат (4 долоо хоног) Даваа/Лхагва гарагт (А2/B1)
– Онлайн дээд шат (4 долоо хоног) Мягмар/Пүрэв (B2/C1)
– Онлайн доод шат (8 долоо хоног) Даваа/Лхагва гарагт (А2/B1)
– Онлайн дээд шат (8 долоо хоног) Мягмар/Пүрэв (B2/C1)
– Онлайн доод шат (12 долоо хоног) Даваа/Лхагва гарагт (А2/B1)
– Онлайн дээд шат (12 долоо хоног) Мягмар/Пүрэв (B2/C1)
IELTS бэлтгэл
Лондонд байрлалтай мэргэжлийн багш нартай холбогдож суралцах боломжтой. Гэртээ тохь тухтай орчноос та Лондонд байгаа мэт англи хэлээ сайжруулах боломжтой. Бүлэг ангийн болон ганцаарчилсан сургалтаас сонголтоо хийж суух боломжтой. Онлайнаар та өөрийн түвшин тогтоох шалгалт өгснөөр таны хэрэгцээнд тохирсон багшаар хичээл заалгуулах боломжтой.
Доод шатны анги
А2 болон B1 шатны суралцагчид сурах боломжтой даваа, лхагва гарагт хичээл орох бөгөөд 1,2,3 сараар сонгон суралцана суралцана.
Дээд шатны анги
B2 болон C1 шатны суралцагчид сурах боломжтой мягмар, пүрэв гарагт хичээл орох бөгөөд 1,2,3 сараар сонгон суралцана суралцана.
Ганцаарчилсан анги
Ганцаарчилсан сургалт нь сурагч өөрийн хэрэгцээнд тааруулж англи хэлний сургалт авах хүсэлтэй хүмүүст тохирно. Сургалт нь хичээлийн цагаар явагдах бөгөөд ажлын ярилцлагад бэлдэх, товч намтраа засварлах, дуудлагаа сайжруулах, шалгалтад бэлдэх гэх мэт хүссэн зорилгоороо ашиглах боломжтой.
Онцлог:
- Дэлхийн өнцөг булан бүрээс бид мэргэжлийн багш нартай хамтран ажилладаг бөгөөд та өөрийн хүссэн цагтаа хичээлээ үзэх боломжтой.
- 8 наснаас дээш насны хүүхэд ганцаарчилсан хичээлд суух боломжтой бөгөөд 18 наснаас доош насныхан хамгаалалтын дүрмийн дагуу хичээлд сууна.
- Багш хичээлийн агуулга тань руу онлайнаар цаг тухай бүрд явуулж 4-6 долоо хоног тутамд хамтдаа таны суралцах зорилгыг тодорхойлно.
Speak Up London: Хүүхдийн анги
Хүүхдийн анги нь 8-15 насны хязгаартай. Тус ангид сууснаар эргэцүүлэн сэтгэх чадвар, удирдлагын чадвар, хамтарч ажиллах чадвар, мэтгэлцээн, олон нийтийн өмнө ярих чадвар, илтгэх чадвар, нийгмийн хариуцлага, дэлхийн хэмжээний асуудал болон эерэг шийдлийн тухай суралцана.
Байрлах байр
Бид сурагчдынхаа суралцах орчныг аюулгүй, тав тухтай байлгахаар бүрдүүлж өгөхийн тулд бид боломжтой бүгдийг хийсэн. Хүүхдүүдийг байрандаа олуулаа юм уу гэр бүлийн байранд байрлуулдаг. Английн Консулаас байрлах байрыг баталж өгдөг. Хүүхдүүдийн тусгай дэглэмийн хоол унд, харшилтай бүтээгдэхүүнийг харгалзан үзэж хоолыг бэлтгэнэ. Сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд бид:
- Эрэгтэй болон эмэгтэй аюулгүй байдлыг ажилтантай.
- Бүх ажилчид гэмт хэргийн бүртгэлийн шалгалт хийгдэж хүүхдүүдтэй ажиллана.
- 24 цагт яаралтай холбоо барих дугаарыг бүртгэж авна.
Хяналт
18 наснаас доош насны сурагчид бүлгээр хуваагдан ахлагчтай хамт хичээллэдэг. Бүлгийн ахлагч сурагчдыг ангиас гадуур байнга дагалдах бөгөөд энд нойлын завсарлаг, сургууль руу ирж очих хүртэл багтана. Нэг багийн ахлагчид 8-15 сурагч дагалдана. Сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд завсарлагааны цагийг нэмэгдүүлж, насанд хүрэгчдэд байрлаагүй давхарт бүлгүүдийг хуваарилж, бүлгийн ахлагч сурагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Speak Up London: Оройн англи хэлний анги
Өдрийн ангид суух завгүй хүмүүст англи хэлний чадвараа сайжруулахад туслах зорилготой оройн ангийг санал болгож байна.
Хичээлийн цаг урт өдрийн дараа таныг ядраахааргүй богино хэмжээнд байна. Хичээлийн цаг долоо хоногт 6 цагт багтах бөгөөд ажлын өдрүүдэд тань ачаалал болохооргүй зохицуулагдсан. Та доорх хичээлүүдээс сонголтоо хийх боломжтой.
- С1 түвшний бизнесийн анги даваа, лхагва, пүрэв гарагт (19:10 – 21:10)
- Бямба гарагийн ахисан түвшний бизнесийн анги (14:30 – 16:30)
- Бямба гарагийн ахисан түвшин + бизнесийн англи хэл (12:00 – 16:30)
Speak Up London: Кембрижийн англи хэлний шалгалтад бэлдэх
Ажил болон сургуулиудад ороход шаардлагатай англи хэлний шалгалтад бэлдэхэд зориулагдсан анги. Тус сургалт нь англи хэлээр ярьдаг улс оронд бие даан амьдрах, суралцах чадвартай гэдгийг батлахад тань тусална.
B2 анхан шат
Тухайн шалгалтад тэнцсэнээр англи хэлтэй оронд бие дааж амьдрах, хичээл үзэх чадвартай гэдгээ баталдаг. Шалгалтад тэнцсэнээр та:
- Нүүр тулсан яриа ойлгодог
- Мэдээ үзэж ойлгодог
- Англи хэлээр ойлгомжтой бичиж, бодлоо илэрхийлж, сэдвийн дагуу давуу болон сул талыг тайлбарлах
- Бүх төрлийн бичгийн текст бичих чадвартай гэдгийг тус тус баталдаг.
Онцлог
– 14-16 хүн нэг ангид суралцана
– Долоо хоногт 5 хичээл орно
– 15 минутын завсарлагатай 3 цагийн хичээл
– Долоо хоногт 15 цаг орно
– Туршилтын шалгалт авч заавар өгнө
– Үнэгүй ярианы чадвар хөгжүүлсэн ангитай
– Сургалт дууссаны дараа сертификат олгоно
– 16 наснаас дээш сурах боломжтой
C1 ахисан түвшин
8,000 гаруй боловсролын байгууллага, аж ахуй нэгж, дэлхийн улс орны засгийн газар С1 ахисан түвшний шалгалтад тэнцэхэд англи хэлийг өндөр түвшинд суралцсан гэж хүлээн зөвшөөрдөг. Шалгалтад тэнцсэнээр та:
- Их сургуулийн эрдэм шинжилгээний ангиудыг ойлгох чадвартай
- Удирдлагын түвшинд мэргэжлийн болон үр дүнтэй харилцах
- Ажлын байрны семинарт өөртөө итгэлтэй оролцох чадвартай гэдгийг тус тус баталдаг.
Онцлог
– 14-16 хүн нэг ангид суралцана
– Долоо хоногт 5 хичээл орно
– 1-44 долоо хоног суралцах боломжтой
– 15 минутын завсарлагатай 3 цагийн хичээл
– Долоо хоногт 15 цаг орно
– Туршилтын шалгалт авч заавар өгнө
– Сургалт дууссаны дараа сертификат олгоно
– 16 наснаас дээш сурах боломжтой
Speak Up London: Ерөнхий англи хэлний анги
Ерөнхий англи хэлний хичээлд сууснаар та англи хэлний харилцааны чадварт суралцана. Яриа болон сонсголын чадвараа сайжруулж, дүрэм болон үгийн сан дээр ажиллаж өдөр бүр англи хэл дээр янз бүрийн нөхцөл байдалд дадлага хийх боломж олгоно. Мөн та:
- Албан ёсны үг хэллэгт анхаарлаа хандуулж, хэрхэн илүү өөрийгөө нухацтай илэрхийлэх болон найз нөхөдтэйгөө хэрхэн харилцах талаар суралцана.
- Бичвэр болон сонсгол дээр ажиллаж, хэрхэн ойлгох тухай мэдлэгийг олж авна.
- Дуудлага дээрээ ажиллаж, өөр өөр аялагтай яриа дээр дадлага хийнэ
- Төрлөх хэлээрээ ярьж байгаа мэт сонсогдох үгсийн сан сурна
- Нэг ангийн сурагчдын улс орон, Англи улсын талаар болон бусад англи хэлтэй улсуудын талаар сурч мэднэ.
Та түвшин тогтоох шалгалт өгч ямар түвшний сургалтад суралцахаа мэдэх боломжтой. Багш таныг түвшингээ солих шаардлагатай гэж үзвэл тантай ярилцах болно.
Та ганцаараа, хосоороо, бүлгээрээ ажиллана. Суралцагчид жижиг даалгавар дээр ажиллаж түүнийгээ танилцуулна. Долоо хоногийн төгсгөл бүрд жижиг хэмжээний шалгалт өгч эсвэл хичээлтэй холбоотой даалгавар биелүүлж сурсан хичээлээ бататгана.
16 болон түүнээс дээш насны хүмүүс суралцана. 14-16 сурагч нэг ангид суралцана. 7 хоногт 5 анги орно. Сургалт дуусахад гэрчилгээ олгоно. Нэг анги 3 фаг үргэлжилнэ 15 минутын завсарлагаатай.
Speak Up London: Ганцаарчилсан сургалт
Ганцаарчилсан сургалт нь сурагч өөрийн хэрэгцээнд тааруулж англи хэлний сургалт авах хүсэлтэй хүмүүст тохирно. Сургалт нь хичээлийн цагаар явагдах бөгөөд ажлын ярилцлагад бэлдэх, товч намтраа засварлах, дуудлагаа сайжруулах, шалгалтад бэлдэх гэх мэт хүссэн зорилгоороо ашиглах боломжтой.
Давуу тал:
- Өглөөний 8:30 аас оройн 9:30 ийн хооронд хүссэн цагаараа суух боломжтой
- Даваагаас баасан гарагийн хооронд
- Сургууль болон онлайнаар үзэх боломжтой
Speak Up London: IELTS сургалт
Энэ сургалт нь IELTS өгөхөд хэрэгтэй бүх чадварыг сайжруулахад туслах болно. Таны яриа, сонсгол, уншлага болон бичгийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт юм. Тогтмол шалгалт авч, зөвлөгөө өгч, туршилтын шалгалт авч албан ёсны шалгалтад таныг бүх талаар бэлдэх болно.
Багш нар таны сургалтын явцад хэрэгтэй зөвлөгөөг байнга өгч, шаардлагатай байгаа ур чадварыг тань сайжруулахын тулд таны сурах онцлогт тохируулж даалгавар тусгайлан бэлдэнэ.
Доорх ангиудаас сонголтоо хийх боломжтой:
– Долоо хоногийн 5 өдрийн анги
– Долоо хоногийн 3 өдрийн анги
– Бямба гарагийн анги
Тус ангид орох англи хэлний B2 (Upper intermediate) шаттай байх хэрэгтэй. Та доорх хуваариудаас сонголтоо хийх боломжтой.
- IELTS бүтэн цагийн (12:30 – 15:30)
- IELTS 4 өдрийн сургалт (12:30 – 15:30)
- IELTS хагас цагийн сургалт (12:30 – 15:30)
- IELTS даваа, лхагва, пүрэв гарагт (19:10 – 21:10)
Speak Up London: Бямба гарагийн анги
Ерөнхий англи хэлний бямба гарагийн анги нь өөр хуваарийн дагуу орно. Дүрэм болон үгсийн сан 12.00 – 14.00 цагийн хооронд, яриа болон сонсгол 14.30 – 16.30 цагийн хооронд өөр түвшнээр орно. Тус ангиудад тус бүр болон хамтад нь суух боломжтой. Сургалт дуусах үед сурагч бүрийн явцыг дүгнэж ярилцлага хийнэ. Та доорх хичээлийн хуваариас сонголтоо хийх боломжтой:
- Яриа болон сонсгол (14:30 – 16:30)
- Эрчимжүүлсэн анги (12:00 – 16:30)
- Ахисан түвшин (12:00 – 14:00)
- Ахисан түвшний бизнесийн анги (14:30 – 16:30)
- Ахисан түвшин + бизнесийн англи хэл (12:00 – 16:30)
Speak Up London: Бизнесийн англи хэл
Энэ сургалт нь сурагч нарт олон улсын хэмжээнд харилцаа холбоо тогтооход шаардлагатай англи хэлний чадварыг сайжруулж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд анхаарна. Бизнесийн сургалт нь англи хэлний чадвараа дээшлүүлэхээс гадна хүмүүс хэрхэн олон төрлийн бизнесийн зах зээл дээр ажиллаж байгааг ажиглах боломжийг гаргаж өгдөг. Бид хэдэн мянган суралцагч нарт доорх чадварыг сайжруулахад тусалсан:
- Уулзалт, хэлэлцээ, болон хэлэлцүүлгийн чадварууд
- Утас болон онлайн ярианы чадварууд
- Бизнес сүлжээ болон харилцааны чадварууд
- Танилцуулга хийх болон үндсэн илтгэл тавих чадвар
- Бизнесийн харилцаа
Тус анги нь долоо хоногт гурван удаа хичээл орох (даваа, лхагва, пүрэв) , эсвэл зөвхөн бямба гарагт хичээл орох гэсэн хоёр сонголттой. Хичээл эхлэхээс өмнө багш нар тань руу мэйлээр хичээлийн хуваарь болон орох хичээлийн танилцуулгыг явуулна. Гэрийн даалгавар орой болгон өгөгдөнө.